Burmester Audio System компанийн бүтээгдэхүүний албан ёсны борлуулагч боллоо

Манай “Прайм Трейд Партнерс” ХХК нь тансаг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дэлхийн тэргүүлэгчдийн нэг Герман улсын Burmester Audio System компанийн бүтээгдэхүүний албан ёсны борлуулагч болсон тухайгаа Та бүхэндээ сонордуулж байгаадаа таатай байна.
Монгол улсад оруулж ирсэн Burmester Audio System компанийн АНХНЫ бүтээгдэхүүнийг МСМ Групп ХХК-ийн Мерседес Бенз үзэсгэлэнгийн танхимд байрлуулсан тул Та бүхэн хүрэлцэн ирж сонирхоно уу.
Burmester Audio System компани нь өөрийн хөгжмийн акустик, цахилгаан тоног төхөөрөмж, өсгөгч, чанга яригч зэргийг бүгдийг нь Берлин хот дахь өөрийн үйлдвэртээ зөвхөн гараар угсран үйлдвэрлэдэг бөгөөд бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хамгийн чанартай, дээд зэргийн түүхий эд материалыг сонгон ашигладаг.
Өнөөдөр Burmester Home Audio компани нь
- Цахилгаан өсгөгч
- Пянз тоглуулагч
- Акустик систем
- Фонокорректор
- Хөгжмийн сервер
- Чанга яригч зэрэг олон төрлийн аудио бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна Мерседес-Бенз, Порше автомашинуудын аудио системийг хийж байна.
Burmester Audio System компанийн үндсэн зорилго нь хөгжмийн төгс аялгуу, дуу авианы гайхамшигтай цэвэр дуугаралтыг сонсогч таньд амьдаар сонсож буй мэт мэдрүүлэх, техник технологийн инновацийг байнга нэвтрүүлэх, дахин давтагдашгүй загвар бий болгох явдал юм.
Манай компани хэрэглэгч та бүхэндээ дэлхийн брэнд тансаг бүтээгдэхүүнийг ойртуулж, санал болгож байгаадаа туйлын их баяртай байгаа бөгөөд та бүхнийг МСМ Групп ХХК-ийн Мерседес Бенз үзэсгэлэнгийн танхимд хүрэлцэн ирж Burmester Audio System компанийн бүтээгдэхүүнтэй танилцахыг урьж байна.