Прайм Трейд Партнерс ХХК 2017 оны Токио хотын Олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо.

Прайм Трейд Партнерс ХХК 2017 оны Токио хотын Олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо. Үзэсгэлэн Токио хотод 2017 оны 11 сарын 15 –наас 17 –ны хооронд 3 өдөр болж үргэлжлэв. Олон улсын үзэсгэлэнд Монгол улсаас нийт 4 компани, АА-н нэгж оролцлоо. Олон улсын үзэсгэлэн нь Мэдээлэл, Хүрээлэн буй орчин, Эрүүл мэнд, Жижиг дунд компаниудын бизнес үйл ажиллагаа гэсэн чиглэлээр явагдсан.
Энэ үзэсгэлэнд оролцох бидний гол зорилго нь ажил хэргийн хамтрагчид олох, Монгол улс түүний бүтээгдэхүүнийг Японы ажил хэрэгч хүмүүст танилцуулахад оршиж байсан. Бид ирэх 2018 онд болох Олон улсын Үзэсгэлэн, арга хэмжээнд оролцохоор төлөвлөж байна.