Прайм Трейд Партнерс ХХК экспортын анхны бүтээгдэхүүнээ Япон улсад амжилттай гаргав.

Прайм Трейд Партнерс ХХК экспортын анхны бүтээгдэхүүнээ Япон улсад амжилттай гаргав. Хятад улсын Эрээн боомтын ачаалал их байсан хэдий ч экспортын анхны ачаа аюул осол, саад тотгоргүй явсаар 1 сарын дотор Японы Токио хот хүрлээ. Прайм Трейд Партнерс компани “Монголд үйлдвэрлэв” бүтээгдэхүүнийг илүү ихээр экспортод гаргах эрмэлзлэл дүүрэн байна.