Жамц давс

Эртний нууруудын булан тохойд үүсэж тунасан хуримтлалыг чулуун давс буюу жамц давс гэж нэрлэдэг. Жамц давс нь одоогоос 400 сая жилийн өмнө манай гаригт үүссэн гэж эрдэмтэд тогтоожээ. Уг давсны найрлаганд хүний биед шаардлагатай олон төрлийн эрдэсүүд агуулагддаг. Манай орны баруун хязгаар Увс, Говь-Алтай, Ховд аймгуудын нутагт л бий.

Энэхүү давсыг чухам юугаараа гайхамшигтай юм гэж гадныхан их асуудаг. Үүнд товчхон ч болов хариулъя. Жамц давс эрүүл мэндэд ихээхэн тустай. Хүний дотоод эрхтэн цөсийг цэвэршүүлдэг, мөн шүд өвдөхөд завсарт нь хийж зуувал түргэн хугацаанд өвчинг зогсоодог, элдэв яр шархыг хатааж эдгээдэг. Бас настай хүмүүсийн даралт ихсэхэд хөөрлийг нь дардаг. Жамц давсыг долооход хоолны шингэц сайжрахын зэрэгцээ хоолойны мах багасдаг. Гэдэс дотрын өвчтэй хүн байгалийн жинхэнэ цэвэр бүтээгдэхүүн энэ давсыг усанд уусгаж хэрэглэвэл эм тангаас ч дээр ач тусаа өгнө гэнэ. Монголчууд энэ давсыг эмчилгээний зорилгоор ашиглаад зогсохгүй хоолондоо ч байнга хэрэглэсээр ирсэн. Жамц давс нь магни багатай учир хоолыг гашуун болгодоггүй, зөөлөн амттай болгодог тул аль ч үндэстний хоолонд хэрэглэхэд нэн тохиромжтой гэгддэг.