Burmester брэндийн үнэ цэнэ нь юунд оршдог вэ?

Burmester дуу хөгжим дамжуулах тоног төхөөрөмж, чанга яригч, иж бүрдлүүд нь өрсөлдөгч компаниудын ижил төстэй бүтээгдэхүүнүүдээс юугаараа ялгаатай юм бол?
Бидэнд олон мянган хүнтэй бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн нүсэр баг байхгүй бөгөөд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өдийг хүртэл 40 гаруй жилийн турш ямар нэгэн хөрөнгө оруулагчийн оролцоогүйгээр гэр бүлийн бизнесийн уламжлал, бизнесийн замналаар өндөр зэрэглэлийн аудио бүтээгдэхүүнүүдийг гагцхүү Берлин хот дахь үйлдвэрт гараар угсарч дэлхийн өнцөг булан бүрт нийлүүлж байна.


Нарийн мэргэжлийн туршлагатай инженерүүдийн цомхон баг, дуу хөгжмийн төгс дуугаралт, урт удаан эдэлгээ, ирээдүйд чиглэсэн технологийн шийдлүүд – энэ бүхэн биднийг аудио бүтээгдэхүүний хамгийн найдвартай үйлдвэрлэгч гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрхүйц амжилтад хүргэсэн.
Энэ дашрамд нэгэн сонирхолтой жишээ дурдъя. Хэдхэн сарын өмнө бид 1980 онд үйлдвэрлэсэн өсгөгчид үүссэн механик гэмтлийг сэлбэн засварлаж хэрэглэгчид нь гардуулж өгсөн. Өнөөгийн, зөвхөн зах зээлд эзлэх байр сууриа алдахгүй гэсэн тооны төлөөх өрсөлдөөнт дэлхий дээр хичнээн үйлдвэрлэгч 40 жилийн өмнө үйлдвэрлэсэн цахилгаан төхөөрөмжөө засаж сэлбэж чадах бол?


Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш бүтээгдэхүүн тус бүрийг нарийн шалгаж, туршилтын бүх мэдээллийг хадгалсаар ирсэн ба манай бүтээгдэхүүнүүдэд гарах алдаа, доголдлын зэрэг бусадтай харьцуулахад бараг байхгүйтэй адил.
Бид зөвхөн өөрсдийн зөв гэж бодсон, итгэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд санаа тавьдаг, тэдгээрийг төгс хийхийг зорьдог, уг зорилгоо биелүүлэхийн тулд нягт нямбай ажилладаг.

Холбоо барих утас: 99111241, 99083458