Burmester 911 MK3 цахилгаан өсгөгч

High-End дуу хөгжмийн хамгийн чухал төхөөрөмжүүдийн нэг нь яахын аргагүй цахилгаан өсгөгч юм. 911 MK3 цахилгаан өсгөгч нь Burmester цахилгаан өсгөгчүүдээс хэмжээгээрээ 2 дугаарт орох бөгөөд дэлхий дээрх ижил төрлийн бусад цахилгаан өсгөгчүүдээс хурд, хүчин чадлаараа онцгойрон ялгарахын зэрэгцээ Ваттын аварга “watt giant” хэмээн хүлээн зөвшөөрөгддөг. Олон улсын мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан Burmester 909 цахилгаан өсгөгч нь 911 цахилгаан өсгөгчийг бүтээхэд чухал нөлөө үзүүлсэн бөгөөд 911 MK3 нь сайжруулсан хамгийн сүүлийн 3 дахь үеийн цахилгаан өсгөгч билээ.


Burmester өөрийн бусад цахилгаан өсгөгчүүдийн адил 911 МК3 цахилгаан өсгөгчийг бүрэн тогтворжуулсан тогтмол гүйдлийн горим дээр ажиллахаар зохион бүтээсэн бөгөөд дуу хөгжмийн сигнал дамжих замд саад болох ямар ч конденсаторгүй бүтээгдсэн.
Burmester 911 MK3 загварт цоо шинээр загварчилсан гаралтын хүчин чадал, “А” зэргийн мөнгөн кабель ашигласан нь өмнөх загвараасаа онцгой ялгаатай. Мөн Burmester загварыг тод илэрхийлэх үнэт эдлэлийн хром нүүр, анодын боловсруулалт хийгдсэн халалтыг бууруулах зориулалттай гадна хүрээнүүд нь уг цахилгаан өсгөгчийн сүр хүч, байр суурийг илтгэнэ.


Холбоо барих утас: 99111241; 99083458